Хөгжим гэдэг сэтгэлийн хэлээр хүн төрөлхтөн хоорондоо ярьдаг. Хөгжмийг хүн зохиодоггүй. Байгаль өөрөө хөгжим юм. Хүн өөрөө хөгжим юм. Нийгэм гэхэд бас л нэг хөгжим байдаг. Жишээ нь манай одоогийн ардчилсан нийгэм гэхэд бас л нэг хөгжим гарч ирж байгаа гэсэн үг юм. Хөгжим хөгтэй байдаг болохоор байгаль бас хөгтэй байж таарна. Хүн бас хөгтэй. Их сонин хөглөгдсөн хүмүүс байдаг..

Thursday, May 8, 2014

Миний блогт тавтай морил!

Би дуулах дуртай, гитар тоглох дуртай, европийн хамтлаг дуучдыг сонсох дуртай, дууг нь ч дуулах дуртай. Чанартай, урт настай, орчин үелэг дуу гаргадаг монгол хамтлаг дуучдыгаа дэмжих дуртай. Тиймдээ ч дуу хөгжим бол миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж өгдөг. Надтай адил сонирхолтой, дуулах дуртай, дуучин болохыг мөрөөддөг залуус зөндөө гэдгийг би мэднэ. Тэгвэл цахим ертөнцөд ихэнх цагийг өнгөрөөдөг залуус та бүхэнд мөрөөдөл, сонирхолдоо зориулсан хэдэн хормыг миний блогтой хамт өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Хэдийгээр энэ төрлийн олон сайт, хуудсууд байдаг ч сонирхол нэгт найзуудтайгаа үзэл бодлоо хуваалцаж, хамт уран бүтээл туурвиж болох чөлөөт ертөнцийг энд бүтээлээ. Мөн энэхүү блогийн маань нэгэн зорилго нь монголын ковэр дуучдын эгнээг өргөсгөх, чанартай, чадвартай ковэр хийдэг залуусыг олонд таниулах юм.
                                               Миний блогт тавтай морил!

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Blogger Templates